Сав шилжүүлэн суулгуулсан 36 настай Швед эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ. Анагаах ухааны салбарт дэлхийд анх удаа ийм амжилт гаргаснаар үргүйдэлтэй хүмүүсийн хүүхэд төрүүлэх найдвар улам бүр нэмэгдэж байна. 1775 кг жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайн байгаа ажээ. Эхийн цусны даралт өндөр байсан хэдий ч умай дахь уургийн хэмжээ хангалттай байсан учир хүүхэд эрүүл саруул мэндэлжээ. Гэхдээ хугацаанаасаа өмнө базлалт өгч, 31 долоо хоногтой амаржсан байна. Уг эмэгтэй төрөлхийн савгүй төрсөн боловч өндгөвчнийх нь үйл ажиллагаа хэвийн болохоор өндгөн эс ялгаруулсан ажээ. Савгүй төрөх эмгэг шинээр мэндэлж буй 4500 охин тутамд нэг тохиолддог. Шведийн эрдэмтэд 2013 онд 9 эмэгтэйг сонгон авч, 10 цаг хагалгаа хийсний үр дүнд сав шилжүүлэн суулгасан юм.


























































