Чеченийн нийслэл Грозный хотод өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогчийн бөмбөгөнд өртөж таван хүн амиа алдаж, 12 хүн шархаджээ. Халдлага Грозный хотын өдрийг тэмдэглэх үеэр концертын танхимын гадна болсон ажээ. Цагдаа нар амиа золиослогч этгээдэд бөмбөг зарсан залуу эрийг хайж байна. Чеченьд салан тусгаарлагчид ба Орос иргэдийн хооронд дайн дэгдсэн ч сүүлийн жилүүдэд тайван амгалан байв. Грозный хотын өдрийг тэмдэглэх арга хэмжээ Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыровын төрсөн өдөртэй давхацжээ. Кадыров лалын шашны 12 хэт даврагч ууланд бүгэн амьдарч байгаа тухай ярьсан юм. 1990-ээд онд Чеченьд салан тусгаарлах тэмцэл өрнөж байхад “Кавказын Эмират” хэмээх лалын шашны бүлэглэл гарч иржээ. Энэ бүлэглэлийн толгойлогч Доку Умаровыг өнгөрсөн онд хороосон байна. 
























































