
Хөрш зэргэлдээ Сири улсад өрнөж буй тулаанд Туркийн иргэд өртсөөр байна. Сурук хот буюу Сирийн хилээс 2 км-ийн зайтай амьдардаг нэгэн айлын байшин их бууны суманд өртөж, таван хүн гэмтэж бэртжээ. Харамсалтай нь тэдгээр хүмүүс бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ. Сирийн Курд үндэстнүүд “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай хэдэн долоо хоногийн турш тэмцэлдэж байна. Энэ хооронд Туркийн Курдууд үндэс угсаатнууддаа туслахаар Сири рүү дүрвэхээр завдсаныг цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж зогсоожээ.

























































