Тайландын хаан Пумипон Адульядет хэт өндөр халуурч, цусны даралт нь тогтворгүй болсон тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Хааныг Бангкок хотын эмнэлэгт асарч байгаа бөгөөд антибиотик эмчилгээний үр дүнд даралт нь тогтворжиж, халуун нь буурч эхэлсэн талаар ордноос мэдээлэв. 86 настай тэрээр 18-р зуунаас хойш Тайландын хаан ширээг эзэгнэж буй Чакри угсаатны удам билээ. Америкт төрж, Швейцарь боловсрол эзэмшсэн хаантан Тайландын баян элитээс эхлээд ядуу фермерүүд хүртэлх нийгмийн бүхий л давхаргад нэр нөлөөтэй ажээ. 1946 онд хаан ширээг залгамжлан авсан Пумипоныг эрх барих хугацаанд 20 гаруй ерөнхий сайд солигдсон бол 17 удаа цэргийн эргэлт гарч, 17 удаа үндсэн хуулиа өөрчилжээ. 

























































Сэтгэгдэл (3)