Мали улсын Гао мужид алба хааж байсан НҮБ-ын 9 энхийг сахиулагчийг мотоцикл унасан зэвсэгт этгээдүүд хороожээ. Тус улсын аюулгүй байдлыг хангахын төлөө зүтгэж байсан алба хаагчид амиа алдсанд харамсаж буйгаа НҮБ-ын тусгай төлөөлөгч Арнаулд Акодженоу илэрхийлсэн байна. Тэрээр Малид энхийг сахиулж буй хүмүүсийн амь насанд халдах явдал гарсаар байгаа ч гэмт хэрэгтнүүдийг шийтгэлгүй үлдээж байгааг анхааруулав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн олон улсын хууль тогтоомжийг зөрчиж буй зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Хоёрхон долоо хоногийн өмнө Мали дахь Чад улсын энхийг сахиулагчдын машинд бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан юм. 

























































Сэтгэгдэл (2)