Хятадын Шангдон мужийн Лингшан арлын эрэг дээр оршин суудаг Шиао Ионшен уламжлалт загварын байшингаа тансаг болгон өөрчлөхөөр шийджээ. Тэрээр 450 метр квадрат талбайтай байшингаа үнэтэй дизайнер хөлсөлж чимэглэхийн оронд далайн эргээс дун цуглуулсан байна. Ингээд хоёр жилийн дотор байшингаа битүү дунгаар гоёжээ. Байшинд 3 мм хэмжээтэйгээс эхлээд 4 кг жинтэй аварга дун хүртэл орсон гэнэ. Лингшан арал нь далайн дунгаараа жуулчдыг татдаг ажээ.

































































