
Угандагийн нийслэл Кампала хотын эмнэлгийн техникч Эболатай төстэй Марбург хэмээх вирусаар өвчилж, нас баржээ. Бичил организмаар үүсгэгддэг Марбург вирусаар өвчилсөн хүнд Эболатай адил халуурах, бөөлжих, суулгах, цус алдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн биеийн шингэнээр дамжин халдварлаж, өвчлөгдсийн 25-80 хувийг үхэлд хүргэх аюултай. Марбург вирусаар өвчилсөн 80 хүнийг 21 хоногийн турш тусгаарлаж байгаа ажээ. 2012 оны аравдугаар сард Угандад уг вирусаар халдварласан 10 хүн нас баржээ. Харин Эбола вирусаар Баруун Африкт 3500 хүн халдварлажээ.























































Сэтгэгдэл (2)