Японы ихэнх бүс нутагт дэгдсэн Фанфон хар салхи Токио хотыг дайран өнгөрчээ. АНУ-ын нэг иргэн салхинд туугдаж амиа алджээ. Мөн олон мянган айл өрхийн гэрэл, цахилгаан тасарч, агаарын тээврийн хоёр том компани нислэгээ хойшлуулсан байна. Хар салхи өнөө өглөө Хамамацу хотын төв хэсгийг дайран өнгөрөхдөө 180км/цагийн хурдтай байжээ. Энэ үеэр Канагава аймгийн нэгэн оюутан ор сураггүй алга болсон гэж NHK мэдээлэв. Канагавад 10 хүн гэмтэж бэртэн 9500 айл өрх цахилгаангүй болжээ.


























































