Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндтэй холбоотой асуудал байхгүй гэж Пхеньян мэдэгдлээ. Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Рю Гиль Че Хойд Солонгосын төлөөлөгч нартай Инчёоны Азийн наадмын хаалтын ёслол дээр уулзсаны дараа энэ талаар хэлсэн байна. Үүнээс өмнө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх БНАСАУ-ын төлөөлөгч Со Се Пен Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд мэс засал хийсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.


























































Сэтгэгдэл (3)