Гааг дахь Голландын парламентын ордны гадна Курд үндэстнүүд жагслаа. Тэд Сири дэхь Кобане хотын Курд үндэстнүүд рүү халдаж буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд улс орнууд хувийн эрх ашгийн үүднээс оролцож буйг буруушаав. Мөн Кобане дахь Курд үндэстнийг аймаглан устгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж буйд онцгой анхаарал хандуулахыг сануулсан байна. Тэмцэгчид “Исламын улс” бүлэглэлийн хар туг Кобанед мандах вий гэхээс эмээж байгаа ажээ. Тус хотын олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүчирхийлэл эхэлснээс хойш 186 мянган хүн Турк руу дүрвэжээ. Голланд дахь Курдууд өөр үндэстнүүд хэдий ч Туркийн иргэншилтэй байдаг. Голландын 16,8 сая иргэний 342 мянга нь Турк үндэстнүүд юм. Мөн Турк дахь Курд үндэстнүүд Сири дэхь үндэс нэгтнүүдийнхээ төлөө тэмцэж, хил давахаар завдсан билээ.
























































