Хэрэв “Исламын улс” бүлэглэл Турк-Сирийн хилийг хаавал зүгээр өнгөрөхгүй гэдгээ НАТО-гийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столберг мэдэгдэв. НАТО 1952 оны гэрээний дагуу бүх холбоотон улсаа хамгаалах үүрэг хүлээдэг байна. Өчигдөр буюу даваа гаригийн байдлаар “Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирийн хилийн орчимд байрлах Кобане хотын захад хар тугаа мандуулж, Турк руу ойртон иржээ. Турк хэт даврагчдын эсрэг Сири, Ирак дахь тулаанд нэгдэн орсоноор улсынхаа хилийг хамгаалж байгаа гэж ерөнхий сайд Рэжеп Тайип Эрдоган онцлов. Эрдоганы засаг захиргаа 400 мянган байнгын цэрэг, 3500 гаруй танк, 1000 орчим нисэх онгоцтой хүчтэй армитай гэж “Global Firepower” вэбсайтад нийтэлсэн байна. Тэгэхээр дэлхийд батлан хамгаалахын хүчин чадлаараа 11-т ордог энэ улс хэт даврагчдын довтолгооноос нутгаа хамгаалах бүрэн бололцоотой ажээ. 






















































