Хойд Солонгосын тэнгисийн усан онгоц Өмнөдтэй усан хилийн маргаантай бүсэд нэвтэрснээс үүдэн хоёр талын хөлөг онгоцууд харилцан гал нээв. Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн албаныхны мэдээлснээр Умардын эргүүлийн завины эсрэг анхааруулах гал нээхэд хариу хөлөг онгоцноос их буугаар буудсан гэнэ. Энэ хэрэг Өмнөд Солонгосын Ёнпхёндо арлын ойролцоо болсон бөгөөд хүн гэмтэж, эвдрэл сүйдэл гараагүй байна. Харилцан их буугаар гал нээсний дараа Хойд Солонгосын тэнгисийн хөлөг буцжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд загас агнуурыг хянах завь маргаантай бүсэд нэвтрээд буцсаныг Өмнөд Солонгосын тал мэдээлж байв. 






















































Сэтгэгдэл (1)