Мьянмарын Засгийн газар 3000 хоригдлыг суллах болсоноо зарлалаа. Ерөнхийлөгч Дейн Сейн улс орныхоо энх тайван, тогтвортой байдлын төлөө тэдгээр хоригдлуудад өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийн явцад Мьянмарын ихэнх улс төрийн хоригдлуудыг суллах ажээ. Гэхдээ хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж буйгаар хэдэн зуун хүнийг өргөст торны цаана хорьсон хэвээр байх гэнэ. Ерөнхийлөгч Дейн Сейн 2010 оны сонгуульд ялалт байгуулахдаа бүх улс төрийн хоригдлуудыг суллаж, цэргийнхний ар тал болсон дэглэмийг өөрчилнө гэж амласан юм. Сүүлийн жилүүдэд Мьянмарт хэвлэлийн цензур суларч, улс төрийн сөрөг байр суурийг илэрхийлэх болжээ. Үүний хариуд олон улс Мьянмарт хориг тавих нь багасчээ.





















































