Пакистаны Хойд Вазиристан дахь олон овог аймгуудын амьдардаг газарт АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоцны дайралтанд өртсөн найман иргэн амиа алджээ. Даваа гаригийн орой Шавал дүүрэгт айлын байшин, машиныг хоёр тийрэлтэт зэвсгээр оносон байна. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор АНУ нисэгчгүй байлдааны онгоцоор дөрвөн удаа дайралт хийсэн нь энэ юм. Талибан болон Аль-Кайдагийн ар тал болсон хэд хэдэн бүлэглэлийн оршин суудаг энэ газар терроризмыг устгах нэрээр АНУ удаа гэнэтийн дайралт хийж байна. Гэвч нисэгчгүй байлдааны онгоцоор хийж буй довтолгоо нь Пакистаны бүрэн эрхт байдалд халдсан хэрэг гэж олон нийт буруушаадаг.























































Сэтгэгдэл (1)