2014 оны Нобелийн физикийн шагналтнаар Исама Акасаки (Isamu Akasaki), Хироси Амано (Hiroshi Amano), Сүюзи Накамура (Shuji Nakamura) нар хямдхан, цэнхэр гэрлийн диод (нөгөө алдартай цэнхэр LED гэрэл) зохиосноороо авлаа. Эдгээр хагас дамжуулагч төхөөрөмжүүдээр бид цахилгаан гүйдэл гүйлгээд цэнхэр диапазоны гэрэл авдаг билээ. Энэ жилийн Нобелийн шагналтан Накамура нь Nichia Chemical Industries корпорацийн ажилтан байхдаа цэнхэр гэрлийн диодыг бүтээсэн ба компани нь түүнд ямар ч шагнал өгөөгүй байв. Тэрээр ажлаасаа халагдан АНУ-д очиж Санта-Барбарын Калифорнийн их сургуульд багшилж байжээ. Тэрээр мөн ажил олгогчтойгоо нээлтийнхээ төлөө заргалдаж байж, 2004 онд 20 сая иенийн нөхөн олговрыг шүүхийн шийдвэрээр гаргуулж авчээ. Харин Исама Акасаки 1929 онд төржээ. Докторын зэргийг 1964 онд Нагойн их сургуульд хамгаалсан байна.

























































