“Исламын улс” бүлэглэлийг устгах зорилгоор Ирак, Сирид дайралт хийсэн хоёрхон сарын хугацаанд 1,1 тэрбум доллар зарцуулсан гэж Пентагон мэдээлэв. Тэнгисийн цэргийн хүчин гэхэд 185 ширхэг байлдааны цэнэгт хошуу, 47 Тохамавк пуужин худалдан авахад 62 сая доллар зарцуулжээ. Харин Агаарын цэргийн хүчин 1000 гаруй ухаалаг бөмбөг, пуужин зэргийг ашигласан ажээ. Мөн лалын бүлэглэлийн эсрэг хөдөлгөөн 30 жил сунжирч магадгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Леон Панетта хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрээр “Worthy Fights” хэмээх дурсамж номондоо Барак Обамагийн засаг захиргаа 2011 онд Иракаас цэргээ гаргасныг шүүмжилжээ. “Ийм шийдвэр гаргаснаар Америкчуудын сургасан Иракийн арми үндэсний аюулгүй байдлаа хамгаална гэдэгт итгэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ босогчдыг улам хуйлруулж, хүчирхийллийн намагт живүүлсэн” гэж бичсэн байна. Одоогийн нөхцөл байдлыг ажвал удаан сунжрах нь тодорхой гэв. 

























































