Австралийн сансар судлаачид өнөөдөр сар бүтэн хиртэнэ гэж мэдээлжээ. Дэлхий нар, сарны хооронд орж, нэг шугамд давхцах үеэр хиртэлт болж, дэлхийгээс тусах сүүдэр, нарны хурц гэрлийн нөлөөгөөр улаан өнгөтэй болдог гэнэ. Ийм үзэгдэл өнгөрсөн жил хоёр удаа тохиосон бол дараагийн үзэгдэл нь 2038 онд тохиох ажээ. Сар хиртэлтийг Номхон далайн баруун хэсэг, Ази, Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг орчмоос тод харах боломжтой гэнэ. Нар зүүн хэсэгт мандаж, баруун хэсэгт нь сар хиртэх үзэгдлийг дээрх бүс нутагт амьдарч буй хүмүүс 2-9 минут ажиглаж болно.

























































