Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ри Соль Жи өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон тухай “ABC News” мэдээллээ. Тэрээр 2010 онд охинтой болсон билээ. Өнөөг хүртэл удирдагчийн охин Чу И олны өмнө ил гараагүй юм. “Чу И охин ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж Америкийн сагсчин Деннис Родман “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан удаатай. Дуучин мэргэжилтэй Ри хатагтайг жирэмсэн болсон тухай хэвлэлүүд шуугьж байсан юм. 
























































