Москва хотноо ерөнхийлөгч Владимир Путины 62 насны төрсөн өдөрт зориулсан уран зургийн үзэсгэлэн нээгджээ. “Владимир Путины 12 ажил” нэртэй үзэсгэлэнд ерөнхийлөгчийг мангасыг дарж буй Грекийн домогт баатар Геркулестэй зүйрлэсэн зурагнууд тавигдсан байна. Крымийг өөртөө нэгтгэсний дараа Барууны хоригуудыг даван туулж буй баатар гэсэн утгыг зурагнууд илэрхийлж байгаа ажээ. Мөн терроризмтой улаан гараараа тэмцэлдэж буйг морьтой зурагнуудаар илэрхийлсэн гэнэ. Энэ талаар Гардиан сонинд “Барууны хэвлэлүүд Путиныг байнга шүүмжилж байхад энэ үзэсгэлэн өөр өнцгийг харуулжээ” гэж бичсэн байна.




































































Сэтгэгдэл (7)