АНУ-д дөрвөн настай охин цэцэрлэгийнхээ найзууддаа хар тамхи тараажээ. Учир нь охины ээж 30 настай Эшли Тулл героиныг чихрийн уутанд савлан худалдаалдаг байна. Харин бяцхан охин түүнийг нь чихэр гэж андууран, цэцэрлэг дээрээ авчрахад томчууд учрыг төвөггүйхэн олж мэджээ. Ингээд хар тамхи хэрэглэсэн цэцэрлэгийн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэж, эмчилгээнд хамруулсан байна. Эшли хар тамхи хууль бусаар наймаалсан, хүүхдэд аюултай хэлбэрээр савласан гэдэг үндэслэлээр ял сонсох болсон ажээ. Тэрээр героиныг 3,7 граммаар нь 249 ширхэг чихрийн цаасанд савласан гэнэ.



























































