Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг сар гаруйн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байх хооронд охин дүү Ким Ё Жүн нь төрийн эрхийг барьсан гэж CNN мэдээлэв. Ким Ё Жүн нь улсынхаа Хөдөлмөрчдийн намын орлогч дарга бөгөөд эрх мэдэлтэй нэгэн юм. Тэрээр ах Кимтэйгээ хамт Швейцарьт боловсрол эзэмшсэн төдийгүй дөрвөн эгч, дүү нараасаа илүү өндөр албан тушаал хашдаг байна. Ким бүсгүй Хойд Солонгосын дээд албан тушаалтнууд Азийн наадмын дараа Өмнөд Солонгосын эрх баригчидтай уулзахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэнэ.



























































