Хакерууд бэлэн мөнгөний машинаас мөнгө хулгайлсан болохыг “Kaspersky Labs” хамгаалалтын пүүс тогтоожээ. Интерпол сүлжээ гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхээр Европ, Латин Америк, Азийн орнуудад мөрдлөг явуулж байна. Хакерууд товчлууртай самбар дээр олон оронтой тоонуудыг оруулсан бөгөөд ингэж халдварласан бэлэн мөнгөний машинууд кредит болон зээлийн карт шаардахгүйгээр нэг удаа 40 төлбөрийн баримт гаргах боломжтой гэнэ. Бэлэн мөнгийг авахын тулд хортой програмыг CD-рүү дамжуулдаг байна. Tyupkin хэмээх хортон програмыг суулгаснаар машины товчлууртай самбар дээрх кодыг оруулаад бэлэн мөнгө цуглуулдаг ажээ.
“Kaspersky Labs” пүүсийнхэн хакерууд энэ гэмт хэргийг хэрхэн үйлддэг болохыг нэг бүрчлэн тайлбарласан видео бичлэг хийж, блогтоо нийтэлжээ.
Барнаби Жак
Бэлэн мөнгөний машиныг хэрхэн хакерддаг болохыг нотлосныхоо дараа алдаршиж буй нэгэн