
Өмнөд Солонгосын “Севол” хөлөг живж, 304 хүн амь үрэгдсэний дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байсан билээ. Энэ хэрэгт хүүхдүүдийг авраагүй байж өөрөө зугтаж, буруу зааварчилгаа өгсөн ахмад Ли Жон Сёкыг олон нийт буруутгасан. 69 настай ахмадын гэмт буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял авч магадгүй. Тэрээр шүүх хурлын өмнө болсон явдалд олон нийтээс уучлалт гуйгаад хүүхдүүд амиа алдсанд гэм буруугүй гэдгээ мэдэгджээ. Ли ахмад осол гарах үед яах ч аргагүй байдалд орж, эргэлзэж тээнэгэлзсэн хэмээн шүүх танхимд ярив. Өмнө нь тэрээр усан онгоцыг хөмрөгдөж эхлэхээс өмнө гүүрэн дээр байрлаж, аюулгүйн ажиллагааг зохион байгуулах үүргээ биелүүлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Уг осолд хөлгийн эзэмшигч “Chonghaejin Marine” компанийг даац хэтрүүлэн ачаа тээвэрлэсэн гэж буруутгасан. Тус компанийн эзэн ноён Ё ослын дараа амиа хорлосон нь хэргийг улам төвөгтэй болгожээ.




























































Сэтгэгдэл (1)