Одон орончид НАСА-ийн NuSTAR телескопыг ашиглан манай дэлхийгээс 12 сая гэрлийн жилээр илүү настай, “үзэсгэлэнт” одыг олжээ. Энэ нь урьд өмнө илэрч байсан идэвхгүй оддоос хамгийн тод нь юм байна. Үүнийг идэвхгүй гэж нэрлэж байгаагийн учир нь хэт шинэ оддын дундаас үлдсэнтэй холбоотой гэнэ. Уг од 10 сая нарны эрчим хүч ялгаруулдаг гэж НАСА мэдээлэв. Эрдэмтэд анхандаа хар нүх гэж таамаглаж байсан ч тийм биш болж таарчээ.


























































