Ирэх арваннэгдүгээр сарын 22-нд Сөүл, Пхеньяны удирдлагууд хэлэлцээр хийхээр болжээ. Өмнөдийн удирдлагууд 1950-1953 оны хооронд Солонгосын хойгт өрнөсөн дайны үеэр гэр бүлээсээ хагацсан иргэдийн уулзалтыг жилд 5-6 удаа зохион байгуулах санал гаргасан гэж “Yonhapnews.co.kr” мэдээлэв. Мөн хоёр тал цөмийн хөтөлбөрийг түр хугацаанд зогсоох асуудлаар ярилцах гэнэ. Энэхүү мэдээллийг Хойд Солонгосын Армийн генерал Чое Муонг Нам баталсаныг “KCNA” агентлаг уламжлав.Тус уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гин Хи, ерөнхий сайд Чон Хон Вон оролцох бол Хойдын талаас “Хөдөлмөрийн нам”-ын дарга Хэ Ун оролцох аж. “Уулзалтад ажиглагчаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцохоор болсон байна.

























































