

Испани сувилагч энэ долоо хоногийн эхээр эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсоноор нөхрийнхөө хамт хөл хорионд ороод байгаа юм. Мөн сувилагч бүсгүйн нохойг халдвар тараасан байж магадгүй хэмээн таамаглаж, устгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарав. Мөн номлогч 69 настай Мануэль Гарсиа Вьехо, 75 настай Мигель Пахарес нар Эболагаар нас барсан билээ.
Испанийн нийслэл Мадрид хотноо Эбола вирусын тархалтыг зогсоохыг уриалсан тэмцэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид гартаа “Бан Ги Мүн, Маргарет Чанг эболаг зогсоо”, “Эболагаар амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна” хэмээх лоозон барьцгаасан байжээ. Цагдаагийнхан 50 гаруй жагсагчийг баривчилсан байна. Тус улсын ард иргэд ийнхүү санаа зовниж байгаа ч Засгийн газар Эболаг бүрэн хянаж байгаа гэдгийг сануулжээ.


























































