
Австрали эмэгтэй Квинслендийн ширэнгэн ойд 17 хоног хоол, хүнсгүй амьдарсныг цагдаа нар олж, эмнэлэгт хүргэжээ. 30 настай Шаннон Фрэйсер өнгөрсөн есдүгээр сарын 21-нд нөхөр болон найзынхаа хамтаар усанд сэлэхээр явж байгаад алга болсон юм. Нөхөр Фрэйсер нь бутан дотор хайгаад олоогүй учир цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцож, бүсгүйг аварчээ. Сонирхолтой нь түүнийг алга болсон бутнаас нь ердөө 30 метрийн зайтай газраас олсон гэнэ. Шаннон бүсгүйн ар гэрийнхний хэлж буйгаар горхины ус ууж, жижиг загас, шавьж идэж амьд үлдсэн ажээ. 90 кг жинтэй байсан Шаннон амьд үлдэхийн төлөөх хүнд сорилтын дараа 16 кг туржээ.


























































Сэтгэгдэл (1)