“Эиндховен” дизайны академийн зохион бүтээсэн сандал дээр сууснаар та биеийн хөдөлгөөнөөр компьютерын курсорыг удирдан чиглүүлэх боломжтой. Хөдөлгөөнт сандалны тусламжтайгаар дэлгэцэн дээрх өгөгдлүүдийг удирдах учир хулгана ашиглах шаардлагагүй болж байна. X, Y, Z гэсэн гурван чиглэлд хөлөөрөө удирдах бөгөөд ирээдүйд програм хангамжийн инженерүүд энэ технологийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Ингэснээр ажлын компьютерын ард суудаг уйтгартай цаг үе халагдаж, идэвхтэй хөдөлгөөн хийдэг болох нь ээ.






























































