Сьерра Леонд тахлын голомт дээр ажилласан байсан Австралийн 57 настай сувилагчийг эх орондоо ирмэгц нь тусгаарлах арга хэмжээ авчээ. Сувилагч хэт өндөр халуунтай байгаа тул Эбола вирусын халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Тэрээр Сьерра Леонд очихоосоо өмнө цоо эрүүл байсан гэнэ. Эбола вирус Баруун Африкаас Америк, Испанид тархаж, аюул дагуулаад байгаа билээ.



























































