Канадын парламент энэ сарын 8-нд хуралдаж, Иракийн нутаг дэвсгэр дээр Лалын улсын бүлэглэлтэй тулалдаж байгаа Америк тэргуүтэй холбоотнуудтай нийлэн, Лалын улсад цохилт өгөхөөр шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ шийдвэр Канадын парламентад ширүүн маргаан өрнөөсөн юм. Лалын улсын бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгөх шийдвэрийг парламентын 157 гишүүн дэмжиж, 134 гишүүн эсэргүүцсэн байна.Канадын зэвсэгт хүчний 6 сөнөөгч, 2 тээврийн, 1 тагнуулын онгоцтой нийт 600 хүний бүрэлдэхүүн хагас жилийн турш Ирак дахь тусгай ажиллагаанд оролцох болжээ.

























































