Японы өмнө зүгийн Окинава арал дээр болон арлын өмнө хэсгийн Кюсюд ээлжит "Оса" хар шуурга ойртож байгаатай холбогдуулан анхааруулга зарлагдсан байна. Энэ нь хар салхины улиралд Номхон далайд дэгдээд буй 19 дэх шуурга бөгөөд хамгийн хүчтэй нь хэмээн цаг уурчид тооцжээ."Оса" шуурга Окинава арлаас хойд зүг хөдлөн, 11-ний бямба гаригт эрэгт хүрэх болно гэж эх сурвалжид мэдээлсэн байна.

























































