Йемений Ерөнхий сайд Ахмед Авад бен Мубарак огцрохоо мэдэгдсэн байна. Энэ тухай “Франс Пресс” агентлаг мэдээлжээ.Ахмед Авад бен Мубарак Йемений Засгийн газрын тэргүүнээр энэ сарын 7-нд томилогдсон билээ. Ийнхүү тэрбээр ердөө хоёрхон өдөр буюу 33 цаг Ерөнхий сайдын албыг хашжээ. Йеменид эсэргүүцлийн бослого гаргасан шийт үндэстнүүд түүнийг дэмжихгүй байгаа тул ингэхээс өөр арга байсангүй гэв.


























































Сэтгэгдэл (1)