Өнгөрсөн бямба гаригт БНСУ-ын Инчон хотод өндөрлөсөн Азийн тоглолтын дараа долоон тамирчин, нэг зураглаач алга болсон байна. Тэднийг эрэн хайж байгаа аж. Орон нутгийн мөрдөн байцаагч Пак Сын Чолын мэдээлснээр Непалын гурав, Шри-Ланкын хоёр, Бангладеш, Палестины тус бүр нэг тамирчин, мөн Пакистаны нэгэн телевизийн зураглаачийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Цагдаагийнхны таамагласнаар тэд хууль бус хөдөлмөр эрхлэхээр БНСУ-д үлдсэн бололтой. 
























































