Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан өөрийг нь Африкийн хамгийн баян 10 лидерийн жагсаалтад оруулсан цахим хуудсыг шүүхэд өгнө гэж заналхийлжээ. richestlifestyle.com цахим хуудас түүнийг зургаадугаар байрт жагсааж, 100 сая ам.долларын хөрөнгөтэй гэж зарласан аж. Нигерийн Ерөнхийлөгчийн албанаас хийсэн мэдэгдэлд эл жагсаалт нь бодит баримтад тулгуурлаагүй учир Г.Жонатаныг авилгач шиг харагдуулсан хэмээжээ.



























































