Хятадад хар тамхи хэрэглэж, удаа дараа биеэ үнэлсэн олны танил хүмүүсийн агаарын долгион ашиглах эрхийг хориглож байгаа тухай төв хэвлэл мэдээлэв. Тодруулбал, төрийн захиргааны телевиз, радио, сонинд тэдний тухай мэдээ, материал нийтлэхийг хориглосон байна. Ингэснээр хууль зөрчсөн алдартнууд телевизийн нэвтрүүлэгт уригдахгүй бөгөөд урьд өмнө нь хийж байсан уран бүтээлүүдийг нь хүртэл нэвтрүүлэхгүй ажээ. Энэ хууль телевиз, радио, кино, зар сурталчилгаа зэрэг нийтэд олон удаагийн давтамжтай хүрдэг хэрэгслүүдэд хатуу мөрдөгдөнө. Хууль хэрэгжсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр эерэг энергийг түгээнэ гэж үзэж байна. Хятадын эрх баригчид хар тамхи, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоомтой тууштай тэмцэж байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард цагдаа нар гэнэтийн шалгалт явуулж, Донггуан хотоос 900 гаруй хүнийг баривчилжээ. Хятадын 108 хотод хар тамхи зарагддаг.


























































