Бразилын Сао Пауло мужийн амбан захирагч Жералдо Алкмин усны эх үүсвэр шавхагдсантай холбогдуулан онц байдал зарлах санал гаргажээ. Есөн сарын турш ган гачиг үргэлжилж, бороо ороогүйн улмаас усны эх үүсвэрийн 95 хувь нь шавхагдсан гэнэ. Бразилын бусад 29 хотуудад ч мөн адил энэ аюул нүүрлээд байна. Одоогоор Сао Пауло хотод шөнийн цагаар ус таслах замаар нөөцөө хэмнэж байгаа ажээ.


























































