Худхуд хэмээх циклон салхи Энэтхэгийн зүүн эргийг ниргэж, 350 мянган иргэнийг нэн яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Андхра Прадеш, Орисса мужуудад зургаан хүн нас барсан байна. 205 км/цагийн хурдтай циклон салхи эргийн ойролцоох Висакхапатнам хотыг дайран өнгөрч, аадар бороо орон орсоны улмаас модод унаж, эрчим хүчний шугам сүлжээ эвдэрчээ. Андхра Пардеш мужийн тэргүүн сайд Чандрабаба “Харилцаа, холбооны хэрэгслийн 70 хувь нь бүрэн эвдэрч, нөхцөл байдал муудлаа. Бид оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна” хэмээн ярьжээ. Одоогоор гамшгийн бүсэд 2000 гаруй аврагч шуурхай ажиллаж байна.































































