Оросын эрдэмтэд Эбола вирусын эсрэг гурван вакциныг туршиж, ойрын зургаан сарын хугацаанд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Вакцинуудын нэгийг клиник туршилтад оруулахад бэлэн болсон талаар Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Сквортсова мэдээлэв. Хэд хэдэн орны эрдэмтэд Эболаг эдгээхийн төлөө тэмцэж байгаа ч Оросын вирус судлаачдын бүтээгдэхүүн өндөр үр дүнтэй гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Уг вакциныг Мали улсад туршихаар 40 сайн дурын ажилтныг илгээжээ. Эбола вирусаар халдварласан хүмүүсийн 70 хувь нь нас бардгийг тогтоогоод байгаа билээ.


























































