Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн бүс нутагтай хиллэдэг Ростов суурингаас 17600 цэргээ эргүүлэн татахаар болсон гэж хэвлэлийн атташе Дмитрий Песков мэдээлэв. Энэ бүс нутагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Оросын салан тусгаарлагчид болон Украины армийн тулаан өрнөж байгаа билээ. Кремлийн эрх баригчид Ростов суурин дахь цэргүүд сургуулилтад оролцож байгаа гэж тайлбарласан ч Украин, Барууны удирдагчид салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж, дайчдаа тулалдуулсан гэж буруутгасан юм. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр В.Путин цэргүүдээ эргүүлэн татахаа мэдэгдсэн бол АНУ-ын удирдагчид 40 мянган цэрэг байрласан хэвээр гэж үзэж байв. Энэ таамгийг батлаж, наймдугаар сард Оросууд Украин руу цэрэг, танк илгээсэн нь нотлогдсон ажээ.
Украины гал зогсоох гэрээ үр дүнгээ өгөлгүй тулаан үргэлжилсэн хэвээр байгаа тул Европын холбоо Оросын эсрэг хоригоо цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ хооронд Донецк хотын төв нам гүм байгаа ч нисэх онгоцны буудалд ширүүн тулаан өрнөсөөр байгаа ажээ.