
Хятадын ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-д айлчилж, санхүү, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байна. Мөн гурав хоногийн айлчлалынхаа хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ. Энэхүү айлчлал нь 65 жилийн түүхтэй Орос-Хятадын дипломат харилцааг сайжруулахад чухал үүрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Орос-Хятад 89,2 тэрбум долларын худалдааны гэрээ байгуулж, байгалийн хий нийлүүлэхээр болсон билээ.

























































