Хятадын Шаанси мужид чулуугаар хийсэн хүндэтгэлийн зоогийг олон нийтэд танилцуулав. 1644-1911 он хүртэл оршин тогтнож байсан Чин гүрний үеэс чулуугаар хүнс хийх урлаг Хятадад хөгжсөн байна. Ман болон Хан үндэстнийг холбож ирсэн энэхүү өвөрмөц соёлын бүтээлийг өнгөтэй, ховор чулуунуудыг цуглуулан хийдэг ажээ. Чулуун хоол тус бүр нь 360 мянган юань буюу 58,179 долларын үнэтэй.



































































