17 настай Фатима охины найзууд Курдын цэргийн бригадад сайн дураараа нэгдэн тулалдаж байгаад амиа алджээ. Тэд Турктэй хиллэдэг Сирийн Кобане хотод хүч түрж буй “Исламын улс” бүлэглэлийн харгис үйлдлийг зогсоохын төлөө тулалдаж байв. Өнгөрсөн баасан гаригт болсон энэ тулаанд нийт 72 насанд хүрээгүй охин амь үрэгдсэн гэсэн тооцоолыг гаргажээ. Кобанегийн цагдаагийн хэсэг, аюулаас хамгаалах байрыг жихад дайчид хяналтаа байлгаж, хотын 40 хувийг бүсэлсэн байна. Сири дэхь НҮБ-ын тусгай элчийн мэдээлж буйгаар хот дотор занганд орсон 700 энгийн иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа гэнэ. Тэд жихад дайчдын дайралтаас айхын зэрэгцээ хоол, ундаар гачигдан амьдарч байна.



























































Сэтгэгдэл (2)