Хонконгийн оюутнууд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан захидал бичжээ. Тус захидалдаа оюутнууд Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин өндөр албан тушаалтнуудын дунд авлигын эсрэг компанит ажил өрнүүлэх нэрийдлээр 50 сая ам.доллар нуун дарагдуулсан гэж бичжээ.
Түүнчлэн тус захидалд БНХАУ гэсэн агуу эзэнт гүрнийг байгуулахын тулд “Хятад мөрөөдөл” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа. Гэвч Хонконгийн засаг захиргааны болон хууль тогтоох байгууллагын сонгуулийн шинэчлэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж буй Хонконгийн мянга мянган иргэдийн дуу хоолойг үл ойшоож байна гэжээ. Тэмцэгчид удирдагчийг огцрохоос нааш жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хууль сахиулах байгууллагаас жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэж эхэлжээ. Засгийн газрын байруудын өмнө байрласан жагсагчдыг хүчээр тараах, тэдний байрлуулсан хаалтуудыг өнөөдөр хурааж эхэлсэн байна.