Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетейг огцруулсаны дараа түүний оронд ажиллах хүнийг сонгон шалгаруулахаар болсон байна. Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн нэр дэвшүүлсэн хүнийг Украины парламент дэмжвэл мягмар гараг гэхэд шинэ сайдыг албан тушаалд нь томилох гэнэ. Зүүн Украин, тэр дундаа Донецк болон Луганск мужууд дахь терроризмын эсрэг цэргийн үйл ажиллагаа бүтэлгүйтсэнд олон нийт Валерий сайдыг буруутгаж байгаа аж.
Наймдугаар сарын эхээр Зүүн Украинд тулалдаж байгаа армийн цэргүүдийн гэр бүлийнхэн Гелетейг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ тэрбээр Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког Донецк, Луганск мужуудад зэвсэг нийлүүлсэн гэх хэрэгт буруутгажээ.

























































