Иракийн шийт дайчид сүүлийн хэдэн сарын турш суннит урсгалын энгийн иргэдийг хулгайлан авч явж, хороох болсон гэж Эмнести Интернэйшнл байгууллагын тайланд дурджээ. Тэд Иракийн газар нутагт харгислал үйлдэж буй суннит урсгалын “Исламын улс” бүлэглэлээс өшөө авч буй нь энэ ажээ.


“Исламын улс”-ынхан Язидис үндэстнүүдийг аймаглан устгаж, охид, эмэгтэйчүүдийг нь хулгайлан авч явж байна. Энэ хооронд Шийт дайчдыг Иракийн Засгийн газар дэмжиж, зэвсгээр хангахын зэрэгцээ ял шийтгэл хүлээлгэхгүй байгаа гэж хүний эрхийг хамгаалагчид үзжээ. Эмнести Интернэйшнлийн мэдээлж буйгаар өнгөрсөн зургадугаар сараас хойш Багдад хотын хойд хэсэгт орших, суннит шашинтнуудын амьдардаг Самарра хотоос 170 гаруй эрийг хулгайлсан ажээ. Ердөө ганцхан өдрийн дотор 30 гаруй хүнийг гэрээс нь авч явж буудсан гэсэн мэдээлэл байна. Мөн гараа гавлуулж, толгойдоо буудуулсан цогцоснууд олдсон нь алга болсон суннит шашинтнуудынх мөн гэнэ.


























































Сэтгэгдэл (2)