Британийн терроризмтой тэмцэх албаныхан “Исламын улс” бүлэглэлийг ивээн тэтгэх гэж байсан 401713 ам.долларын валютыг хураан авчээ. Энэ мөнгөний дийлэнх хувийг Манчестерийн нисэх онгоцны буудлаас Турк руу явах гэж байсан аялагчдаас хураан авсан бөгөөд Ирак, Сирийн лалын дайчдад бэлэн мөнгө хэлбэрээр тарааж болзошгүй хэмээн сэжиглэсэн байна. “Террористуудад байлдах мөнгө хэрэгтэй. Тэд Сири-Туркийн хил дээрх дэлгүүрүүдээс буу, гутал, хүнс худалдан авч байна. Бид хүмүүсээс мөнгийг нь хураан авснаар буу зэвсэг худалдан авахыг нь зогсоохоос гадна террорист байгууллагуудыг санхүүжүүлэх үйлдлээс зайлсхийнэ” гэж Их Манчестерийн цагдаагийн ахлах мөрдөгч Тони Молл ярив. Цагдаа нар аялагчдын ачаа тээш, хувцсан дороо нуусан бэлэн мөнгөнүүдийг хураан авсан байна. Британийн терроризмын эсрэг хуульд зааснаар сэжигтэй мөнгийг хураан авах эрх мэдэл цагдаа нарт бий.


























































Сэтгэгдэл (1)