
Аравдугаар сарын 13-ныг хөхний даруулгагүй өдөр болгон дэлхийн 22 оронд тэмдэглэдэг. Хөхний хавдар өвчнийг давж гарсан эмэгтэйчүүд Фэйсбүүк, Твиттер хуудсаар дамжуулан даруулга зүүхгүй байхыг уриалав. Даруулга зүүх нь хөхний хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг, хоорондоо харилцан хамааралтай гэсэн судалгаа одоогоор хийгдээгүй байгаа ажээ. Гэхдээ хөхний хорт хавдартай өвчтнүүдийг урмаар тэтгэх үүднээс даруулгагүй тэмдэглэж хэвшжээ. Хөхний хорт хавдраар 8 эмэгтэй тутмын 1 нь өвчилдөг гэсэн судалгаа бий. Өвчнийг эрт оношилвол эдгэрэх магадлал 98 хувьтай байдаг ажээ.
Хөхний даруулгагүй өдөрт Рианна, Ким Кардашиан, Ники Минаж зэрэг алдартнууд нэгдсэн байна.

























































