Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвөөс “Орос орны анд нөхөд болон дайснууд” судалгааныхаа дүнг танилцуулав. Судалгааг өнгөрсөн есдүгээр сарын 20-21-ний хооронд 130 хот тосгонд явуулжээ. Америк, Европын холбооноос ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа өнөө үед оросуудын санал бодол ч өөрчлөгдсөн бололтой. Герман орон Оросын сайн найзын эгнээг орхиж, харин Хятадад сайн ханддаг Оросуудын тоо нэмэгджээ. 2008 оны судалгаагаар Монголыг ОХУ-тай сайн харилцаатай гэж хэн нь ч үзээгүй бол энэ жил 2 хувь нь манай орныг сайн нөхрөө гэж үзжээ. Оросын анд нөхдийн жагсаалтад БНХАУ, Беларусь, Казакстан, Энэтхэг, Бразил улсууд тэргүүлсэн бол дайсагнасан харилцаатай улсуудыг АНУ, Украин, Европын холбоо, Герман, Англи улсууд тэргүүлжээ.


























































Сэтгэгдэл (3)