Испанийн өөртөө засах орон Каталон ирэх арваннэгдүгээр сарын 9-нд тусгаар тогтнох асуудлаар санал хураахаар төлөвлөөд байсан. Гэвч Испанийн Засгийн газар үүнийг Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн үзэж цуцлахаар болсон байна. Учир нь тус улсын 17 мужид Испаниас салан тусгаарлаж бие даасан улс болох тухай зүйл, заалт Үндсэн хуулинд тусгагдаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. 7.5 сая хүн амтай Каталони мужийн иргэд бие даах асуудлыг ярьж эхэлснээс хойш Испанид эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа билээ. Испанийн хүн амын 16 хувийг бүрдүүлдэг Каталончууд өөрсдийн гэсэн хэл, баялаг соёл, заншилтай, Испаний хаанчлалын эсрэг тэмцэж ирсэн түүхтэй үндэстэн юм. Испанийн баруун хойд хэсэгт орших Каталон нь аж үйлдвэр хөгжсөн чинээлэг бүс нутаг аж.
























































