Мексикийн өмнөд хэсэгт орших Гьерроро мужийн засаг захиргааны байрыг тэмцэгчид галдан шатаалаа. Оюутнууд барилгын цонхыг хагалж, гал тавьсны дараа гал сөнөөгчид хүрч ирэн шуурхай ажилласан байна. Үймээний үеэр Германы солилцооны оюутан бууны суманд шархаджээ. Хотын цагдаа нар бүхээгт тэрэг жолоодож явсан Герман оюутанг саатуулан шалгах үеэр хүчтэй чимээ гарахад цочсондоо гал нээж, түүнийг шархтуулсан гэж мэдэгджээ. Харин хохирогч оюутан зэвсэгт этгээдүүд түүнийг барьцаалах гэж байна хэмээн айсандаа автомашинтайгаа зугтсан гэнэ.Тус мужид өнгөрсөн сард болсон жагсаалын дараа 43 оюутан ор сураггүй алга болсон нь дээрэмчидтэй холбоо сүлбээтэй ажилладаг цагдаа нарын буруу гэж тэмцэгчид үзэж байна. Алга болсон оюутнуудын 26-ынх нь цогцос олдсон нь тэмцэл, хөдөлгөөн ширүүсэхэд нөлөөлжээ. Тэд мужийн амбан захирагч Анжел Агуиррийг огцруулахыг шаардсан байна.

























































